Гэрэлтэй Өрхийн эрүүл мэндийн төв
Monday, June 19, 2017
ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ ХӨТӨЛБӨР
Гэрэлтэй өрхийн ЭМТ дээр 2017-05-30-нээс "Элэг бүтэн монгол" хөтөлбөр нээлтэй хийлээ Нээлтэнд ЭМГ-ийн ХШҮ-ийн дарга Энхжаргал, ӨЭМТ-ийн дарга Г. Оюунцэцэг нар нээж үг хэлэв. Нээлтэнд иргэд, болон ажилчид оролцов. Хамрагдвал зохих-2819 хүн
2017-05-31-нд Элэгний С, В вирүсийн шинжилгээнд-20 хүн орсон.
Элэг бүтэн монголоор сургалт суртчилгааг өрхийн эмнэлэг, айл өрхөөр, зурагтаар, орцны үүдэнд зарлал нааж иргэдэд мэдээлэл хүрэгсэн. Одоогийг байдлаар 30% явагдаж байна.
2017-05-31-нд Элэгний С, В вирүсийн шинжилгээнд-20 хүн орсон.
Элэг бүтэн монголоор сургалт суртчилгааг өрхийн эмнэлэг, айл өрхөөр, зурагтаар, орцны үүдэнд зарлал нааж иргэдэд мэдээлэл хүрэгсэн. Одоогийг байдлаар 30% явагдаж байна.
Sunday, March 26, 2017
Дархан -уул аймаг, Дархан сумын 9,10 багын нутаг дэвсгэр дээр Насан өлзий өрхийн эмнэлэг- Гэрэлтэй өрхийн эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж ирсэн..Энэ хоёр эмнэлэг 2013 онд нэгдээд ГЭРЭЛТЭЙ нэртэй болсон.Ажиллаж байсан хүмүүс
ЭМЧ:1. Э.Баасанхүү, Д.Саранхүү, Э.Сарангэрэл, Бэрцэцэг,Г.Оюунцэцэг,Б. Цэцгээ, Б. Туяа, Б.Болормаа,
Н. Энхтуяа, М.Сэлэнгэ, Л.Алтанчимэг,Д. Бямбасүрэн, Л.Нямсүрэн, Мэндбаяр, Даваа, Долгорсүрэн, Д.Жаянагуль, Ц.Гэрэлэрдэнэ, Оюундарь, Д. Тэгшдэлгэр,Н.Цэрэннадмид
СУВИЛАГЧ:С. Эрэмбээ, Я.Жонтоон, Л.Туяа,Л.Бадамсүрэн,Г.Нарантуяа,Д. Оюунчимэг, Ц.Чимгээ. Соёлэрдэнэ.Т.Нарангэрэл, Батсүрэн. Б.Нэргүй, Отгонцэцэг, С.Уранчимэг, Э.Мөнгөнтуяа, Г. Цэрэндулам, Б. Мөнхзул, Д.Ундрал
Үйлчлэгч: Ба.Нэргүй,Г.Цэрэндулам, Сэлэнгэ, Г. Энхмаа
манаач: Бямбаа, Т.Хархүү,Д,Баатар,Г.Цэрэндулам
Няглан: Б.Мөнхтуул,
Нярав:Тунгалаг, Оюунсүрэн, Оюунхишиг, Шүрээ, Жигдэлбамаа,
Сантехникч-Дамбий, комьпютер- Гэрэлт-од
2017-03-25
ЭМЧ:1. Э.Баасанхүү, Д.Саранхүү, Э.Сарангэрэл, Бэрцэцэг,Г.Оюунцэцэг,Б. Цэцгээ, Б. Туяа, Б.Болормаа,
Н. Энхтуяа, М.Сэлэнгэ, Л.Алтанчимэг,Д. Бямбасүрэн, Л.Нямсүрэн, Мэндбаяр, Даваа, Долгорсүрэн, Д.Жаянагуль, Ц.Гэрэлэрдэнэ, Оюундарь, Д. Тэгшдэлгэр,Н.Цэрэннадмид
СУВИЛАГЧ:С. Эрэмбээ, Я.Жонтоон, Л.Туяа,Л.Бадамсүрэн,Г.Нарантуяа,Д. Оюунчимэг, Ц.Чимгээ. Соёлэрдэнэ.Т.Нарангэрэл, Батсүрэн. Б.Нэргүй, Отгонцэцэг, С.Уранчимэг, Э.Мөнгөнтуяа, Г. Цэрэндулам, Б. Мөнхзул, Д.Ундрал
Үйлчлэгч: Ба.Нэргүй,Г.Цэрэндулам, Сэлэнгэ, Г. Энхмаа
манаач: Бямбаа, Т.Хархүү,Д,Баатар,Г.Цэрэндулам
Няглан: Б.Мөнхтуул,
Нярав:Тунгалаг, Оюунсүрэн, Оюунхишиг, Шүрээ, Жигдэлбамаа,
Сантехникч-Дамбий, комьпютер- Гэрэлт-од
2017-03-25
Saturday, March 25, 2017
Менингококкын
халдвар
Тодорхойлолт: Менингококкын халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш
хэлбэртэй хэмжээ нь ижилгүй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл,
тархины эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай амьсгалын замын цочмог
халдварт өвчин.
Үүсчгэгч: Niesseria meningitidis гэгдэх грамм сөрөг хос кокк юм.
Хөдөлгөөнгүй,спор үүсгэдэггүй , Гадаад орчинд тэсвэр муутай. A, B, C, D, Е, W,
X, Y, Z зэрэг серотиптэй. Менингококкын эсийн хана нь липополисахарид
бүхий эндотоксин агуулдаг.
Тархвар судлал:
Халдварлах зам нь агаар дуслын
замаар өвчтэй хүнээс хүнд халдвар дамжина.
Өвчний эх уурхай нь:
·
менингитийн халдвараар өвдсөн
хүн
·
хамар залгиурын үрэвслээр өвчилсөн
хүн
·
нян тээгчид: насанд хүрэгчдийн 5-10% нь эрүүл нян тээгчид
байдаг ба тэдгээрийн халдвар тээх дундаж хугацаа 9-10 сар
Менингококкын халдвараар 19
насны хүмүүс түүний дотроос 6-36 сар хүртлэхнасны хүүхдүүд зонхилдон өвчилнө.
Хавсаргын тогтолцооны төрөлхийн
дутагдалтай хүмүүс халдварт өртөмтгий.
8,10,15 жилийн үечлэлтэй дэгдэлт
хэлбэрээр тархана.
Өвчлөл 9,10 сараас эхлэн 2,3 сард
өвчлөл дээд хэмжээндээ хүрнэ.
Өвдсөний дараа тогтвортой дархлаа
тогтоно.
Ангилал:
- Түгмэл хэлбэр :
- Менингококцемия
- Менингит
- Менингоэнцефалит
- Байршмал хэлбэр
o
Нян тээгч
o
Хамар залгиурын үрэвсэл
- Хавсарсан хэлбэр
o
Менингококкцемия + менингит
o
Менингит+менингококкцемия
- Ховор тохиолдох хэлбэр
o
Зүрхний булчингийн үрэвсэл
o
Үений үэвсэл
o
Нүдний солонгон бүрхүүлийн үрэвсэл
Хүндийн зэргээр нь хөнгөн, дунд,
хүнд ,нэн хүнд
Эмнэлзүйн явцаар нь цочмог, ужиг,
архаг, цахилгаан хэлбэр гэж тус тус ангилна.
Эмнэл зүй
Нууц хугацаа:6-7 хоног. Хамгийн бага
нь 12 хэдэн цаг, их нь 20 хоног үргэлжилж болдог.
Өвчин 38-42 хэм хүртэл гэнэт өндөр
халуурч, хоол унданд дургүйцэх, бие сулрах, дотор муухайрах, уур уцаартай
цочромхой эсвэл ноомой болох царай цонхийх бага насны хүүхдэд гэдсээр өвдөх 1-2
удаа шингэн суулгах зэрэг ерөнхий хордлогын шинжээр эхэлж, 1-2 хоногт эмнэл
зүйн сонгомол шинжүүд тод илэрнэ. Хөнгөн явцтай үед улаанбурханы тууралттай
төстэй гүвдрүүт тууралт бүх биеэр гарах бөгөөд тэдгээрийн аль нэг нь
дотроосоо цусархаг шинжтэй болсон байна. Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс
хойш 4-12 цагийн дотор ихэвчлэн хөл, гуяар гарна. Хэрэв өвчин хүнд явцтай
байвал үхжилт тууралт 4-6 цагийн дотор биеийн дээд хэсэг болох цээж, хэвлий,
нүүр, салст бүрхүүлд, ялангуяа нүдний салст бүрхүүлд гардаг. Цусархаг тууралт
нь хөх ягаан өнгөтэй дарахад арилахгүй, одлог болон янз бүрийн хэлбэр хэмжээтэй
байна. Гүвдрүүт тууралт 1-2 хоног, цусархаг тууралт дунджаар 2-5 хоног, үхжилт
тууралт 7-10 хоног, заримдаа 2-3 сарын дараа арилах талтай.
Менингококкын хамар залгиурын
үрэвслээр өвчилсөн үед залгиур хоолойн арын хана
маш улайсан хөөсөн, хамар битүүрсэн бронхитын шинж илэрнэ. Халуун
субфебрилный.Цусны шинжилгээнд цагаан эсийн тоо ихэссэн, улаан эсийн
тунах хурд бага зэрэг ихэссэн байна.
Менингококкцемия.
- Энэ үед өндөр халуурч өвчин хурц эхэлнэ. Өвчтөний царай цонхигор , зовиур шаналгаа ихтэй байдаг.
- Гол шинж тэмдэг нь цусархаг тууралт (цэгчилсэн хэлбэрээс том одлог цус харвалтууд хонго, гуя, гар мөчдөөр, цээжээр болон нүүр, зовхи нүдний салстад сийрэг цөөн туурна. Тууралт нь халууралт эхэлснээс хойш 4-12 цаг дунджаар 6-8 цагын дотор гарч эхэлдэг. Мөн хамар, ходоод бөөр, өндгөвчөөс цус алдалт, харвалт үүсч болно. Арьсан дээрх том хэмжээний цус харвалт сүүлдээ үхжилт тууралт үүсгэнэ.
- Мөн үеэр болон булчингаар өвдөх шинж илэрнэ. Хүнд хэлбэрийн үед моно, поли артрит, пневмония миокардит, перикардит, менингококкын цусан үжил (сепсис)-д шилжинэ.
МК менингит:
- Өндөр халуурч хурц эхлэнэ, ядарна,
- Толгой хүчтэй өвдөнө, толгой эргэнэ,
- Бөөлжинө, бөөлжсөний дараа биеийн байдал улам дордоно,
- Тайван биш, саатлийн байдалтай
- Менингитийн шинжүүд илэрнэ. /Дагзны булчингийн хөшингө, Кернинга, Бурдзинскийн шинжүүд /
МК-н үжил: Цахилгаан хэлбэрээр маш хүнд хурдан явцтай эхэлнэ. Тууралт
богино хугацаанд нэмэгдэнэ. Дагжин чичэрнэ, толгой руу нь хүчтэй хатгаж өвдөнө,
олон удаа бөөлжинө, халуурна (40-410С) тайван биш, эсвэл
ноомой нойрмог, үе үе таталт өгнө.
Нэн хүнд явцтай менингококцемийн үед
насанд хүрэгчдэд дараахь 4 шинж илэрсэн үед нас баралт өндөр гэж үздэг:
- Ийлдсийн фибриноген 1.5 g/L ба түүнээс бага
- V фактор 0.2 ба түүнээс бага
- Тромбоцит 80х109 /л
- Нугасны шингэнд цагаан эс 20х106 /л-ээс бага
Цусан үжил зарим үед богино
хугацааны дотор хүндэрч, хэт хурдан явцтай халдвар хордлогын шокод хүргэдэг.
Халдвар-хордлогын шокийг гурван
зэрэг болгон хуваана.
Үзүүлэлтүүд
|
ХХШ I зэрэг
|
ХХШ II зэрэг
|
ХХШ III зэрэг
|
Зовиур
|
Жихүүдэс хүрэх
|
Бие ихээр сулрах
|
Даарах, бүгчимдэх
|
Биеийн халуун
|
38-39 хэм
|
36 хэм, хэвийн
|
Багассан, 35-36 хэм
|
Арьсны халуун, мөчний хөрөлт
|
Арьс дулаан мөч бүлээн
|
Арьс бүлээн, мөч хүйтэн
|
Бүх бие хүйтэн
|
Царайны өнгө, хөхрөлт
|
Цонхигор, хамар уруулын гурв хөх
|
Цонхигор, эрээнтсэн, мөч хөх
|
Хөхөлбөр, бүх бие хөх
|
Гведалийн шинж
|
8-10 сек
|
10 сек-с их
|
10 сек-с их
|
Тууралт
|
Олон тооны цусархаг, үхжилт
|
Том том цусархаг, том үхжилт
|
Том том үхжилт, хүүрийн толбо
|
Цусархагийн шинж
|
Тууралт нэмэгдэнэ, нүд салс цус
харвалт
|
Нүдний салс цус харвалт их,
хамраас цус гарах
|
Цус алдах
|
Мэдрэл-сэтгэхүйн байдал
|
Ухаантай, хөөрөл, хэт мэдрэг,
цочромхой
|
Ухаантай, саатал, хөөрөл,
менингитийн шинж, таталт
|
Ухаан бүүдгэр, ухаангүй, тархины
оврого, мэдрэхүй алдагдсан
|
Амьсгал
|
Олширсон
|
Амьсгаадсан
|
Эмгэг амьсгал, хэм алдагдсан
|
Зүрхний цохилт
|
Хурдассан
|
хурдассан
|
Хэм алдагдсан
|
Менингоэнцефалит:Толгой хүчтэй өвдөнө, эргэнэ, дотор муухайрч бөөлжинө, нүд,
дагзруу өвдөнө, өндөр халуурч чичирнэ, артерийн даралт ихсэнэ, ЭКГ
өөрчлөгдөнө. Ухаан санаа өөрчлөгдөж голомтот шинж тэмдэг гарна.
Тархины
цочмог хавангийн эмнэлзүй
Үзүүлэлт
|
1-р
үе
|
2-р
үе
|
3-р
үе
|
Ухаан санаа
|
Бүүдгэр , хөөрөл ба саатлын
байдалтай
|
Ухаангүй , тархины комын 1,2-р
үеийн шинж
|
Ухаангүй , тархины комын 2,3-р
үеийн шинж
|
Татах хам шинж
|
Богино хугацааны чичирхийлсэн
клоник таталт
|
Удаан хугацааны бүх биеийн тоник,
сул клоник таталт
|
Богино хугацааны тоник дараа нь
таталт илрэхгүй
|
Булчингийн тонус
|
Хэвийн үл мэдэг чангарсан
|
Чангарсан
|
Суларсан, арилсан
|
Рефлекс
|
Рефлекс хэвийн бага зэрэг ихэссэн
|
Арьс ,шөрмөсний рефлекс суларсан.
Эмгэг рефлекс
|
Рефлекс илэрсэн
|
Хүүхэн хараа
|
Хэвийн , нарийссан, гэрлийн урвал
сул
|
Нарийссан , гэрлийн урвал сул
|
Өргөссөн , гэрлийн урвалгүй
|
Нүдний эвэрлэгийн рефлекс
|
Сул
|
Илрэхгүй
|
Илрэхгүй
|
Менингитийн шинж
|
Тод
|
Тод
|
Багассан
|
Амьсгал
|
Олширсон
|
Олширсон , хэм алдагдсан
|
Цөөрсөн , эмгэг амьсгал
|
Артерийн даралт
|
Нэмэгдсэн
|
Нэмэгдсэн
|
Багассан
|
Царай
|
Баргар , хүрэндүү
|
Хөхөвтөр , хүрэндүү эсвэл цонхигор
|
Цонхигор
|
Хөхрөлт
|
Илрэхгүй
|
Хамар уруулын гурвалжин
|
Акроцианоз
|
Цусны сахар
|
Хэвийн ихэссэн
|
Ихэссэн
|
Янз бүрийн хэмжээнд
|
рО2
|
Хэвийн
|
Багасах
|
Хэт багасах
|
рСО2
|
Хэвийн
|
Багасах
|
Янз бүрийн хэмжээнд
|
РН
|
Хэвийн
|
Амьсгалын гаралтай алкалоз
|
Янз бүрийн хэмжээнд
|
Нугасны усны даралт
|
Нэмэгдсэн
|
Нэмэгдсэн эсвэл багассан
|
Нэмэгдсэн
|
Оношлогоо:
1.Нян судлалын шинжилгээг антибиотик эмчилгээнээс өмнө цус , тархи нугасны шингэнийг
авч үүсгэгч илрүүлэх шинжилгээгхийнэ.
2. Цусны ерөнхий шинжилгээнд: цагаан
эсийн тоо хэт олшрох (15·109/л ба түүнээс дээш), улаан эсийн тунах
хурд 20 мм/цаг ба түүнээс ихболно.
3. Тархи нугасны шингэнд:нугасны
ус даралттай, булингартай, эсийн тоо тоолж болохгүйгээр ихэсэж нейтрофил эс
давамгайлсан (60-100%), уураг нэмэгдсэн
байна.
Хүндрэл:Менингококцемийн үед халдвар хордлогын шок, менингитийн үед
тархины цочмог хавангийн хүндрэл хамгийн элбэг бөгөөд үхэлд хүргэдэг хүндрэлүүд
юм.
Эрт тохиолдох хүндрэл
·
Халдвар хордлогын шок
·
Тархины цочмог хаван
·
Бөөрний дээд булчирхайн цочмог дутагдал
·
Бөөрний цочмог дутагдал
Хожуу тохиолдох хүндрэл
·
Тархины дотоод даралт ихсэх
·
Эпилепси
·
Дотоод шүүрлийн булчирхайн эмгэг
Эмчилгээ:
Менингококкт халдвар гэж оношлосон
тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлалыг үл харгалзан эмчилгээг шууд
эхэлнэ.
Хөнгөн дунд хэлбэрийн үед анхны
тусламжийг үзүүлэн зөөвөрлөнө.
3 сараас доош үед
·
Цефатаксим 50 мг/кг/удаа 6 цагаар
·
Ампициллин 300 мг/кг/хоногт эсвэл амоксициллинтэй хавсран
хэрэглэнэ.
·
Дексаметазон 0.4 мг/кг-аар 12 цагаар 2 хоногийн турш хийнэ.
·
Менингиттэй бол нугасны ус авах
·
Бусад шинж тэмдгийн эмчилгээнүүд
3 сар түүнээс дээш насныханд
·
Цефтраксион50-75 мг/кг/удаа эсвэл Цефатаксим 2 хувааж 7-10 хоног.
Кальцийн бэлдмэл хэрэг
·
Дексаметазон 0.4 мг/кг-аар 12 цагаар 2 хоногын турш хийнэ.
·
Менингиттэй бол нугасны ус авах
·
Бусад шинж тэмдгийн эмчилгээнүүд
Хүнд хэлбэр болон шоктой үедаль ойр байгаа эмнэлэгт хандан эмнэлгийн тусламж үйлчилгээг
яаралтай үзүүлнэ.
·
Левомицетин сукцинат80-100 мг/кг 8 цагаар биеийн байдал тогтворжсоны дараа
Цефтраксион 100 мг/кг/хоногт бодож
·
Дексаметазон 0.4 мг/кг-аар 12 цагаар 2 хоногын турш хийнэ.
Хэрэв шоктой байвал:
·
Хөл гарт бүлээн жин тавина
·
Хүчилтөрөгч эмчилгээг хамрын ац гуурсаас эхлээд шаардлагатай бол цагаан
мөгөөрсөн хоолойд гуурс тавин амьсгал удирдах хүртлэх арга хэмжээг авна
·
Найдвартай 2 том судсыг хатган богино, бүдүүн зүү тавин яаралтай шингэн сэлбэж
эхэлнэ.
Рингер лактат эсвэл Натри хлоридын
0.9% ийн уусмалыг 20мл/кг аар бодон урсгаж 10 минутын дотор хийнэ. 5-10 минутын
дараа дахин үнэлээд үр дүнгүй бол дахин дээрх үйлдлийг 3-н удаа давтан хийж
болно. Энэ үедээ амин үзүүлэлтүүдийг хянана.
•
АДуД>65
•
Агшилтын Д>90 мм муб
•
Шээсний гарц> 0.5 мл/кг/ц
•
Захын цусны О2-н сатураци>94%байлгахыг зорино.
Хэрэв шингэн сэлбэлтэнд үр дүн
өгөхгүй бол Инотроп , вазопрессор эмчилгээг авна.
Допамин
10-20 мкг/кг/мин
Адерналин
0.1 мкг/кг/мин
·
Коагулограммын шинжилгээнд үндэслэн цус бүлэгнэлтийн алдагдалыг засна. Үүнд:
Шинэ хөлдөөсөн сийвэн 10-20 мл/кг-р бодон хийнэ
·
Хүчил шүлтийн тэнцвэрийн шинжилгээнд рН>7.15 байгаа үед натри бикарбонатийг
4 мл/кг-р бодон хийнэ
·
Цусны сахар 3 ммоль/л-с доош үед 10% глюкозыг 5 мл/кг-р бодон дуслаар хийнэ
Тархины хавангийн үед
- Толгойг 30° өндөр байлгана
·
Хүчилтөрөгч эмчилгээ
·
Маннитол 0.25-0.3 гр/кг/удаа тунгаар түргэн дуслаар хийнэ
- Өвдөлтгүй байлгах / тархины даралт ихсэхээс сэргийлхээс гадна тархины хаванг бууруулна/
- Нормооксеми / PO2-ийг 90%-с доош 5 минут байлгахад нас баралт 3 дахин хэсдэг / PaCO2 80-110 mmHg
- Нормоволеми
- Нормовентиляци
- Нормогликеми /сахар 90-110 mg/dl/
- Нормотерми /36-38°C/
- Цус багадалтаас сэргийлэх /Гемоглобин 10 мг/дл-с их/
- Осмосийг хэвийн байлгах /280-295 мосмоль/л/
Асаргаа, сувилгаа:Менингококкийн халдвараар өвчилсөн өвчтөнг ямар ч тохиолдолд
халдвартын эмнэлэгт тусгаарлаж эмчилнэ.
Хайрсан, шарсан хоол болон янз
бүрийн хүчтэй амтлагчаас бусад хоолыг хориглохгүй хэрэглэнэ. Өөрөө хооллож
чадахгүй тохиолдолд ходоодны хаймсуураар, эсвэл судсаар хооллоно. Өвчний цочмог
үеийг намдтал хэвтрийн дэглэм сахиулна.
Subscribe to:
Posts (Atom)