КОРИЙН ВАКЦИН:
Friday, May 13, 2016
Wednesday, May 4, 2016
Улаан-бурхан өвчний тухай
Улаан бурхан нь халууралт, амьсгалын зам
болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг,
агаар дуслын замаар дамждаг цочмог халдварт өвчин юм. Улаан бурханы вирус
өвчтөний хамар залгиурын салст, цус шээснээс өвчний улайралтын үе, тууралтын
эхний хоногуудад илэрдэг.
Илрэх шинж тэмдэг :
Нууц
хугацаа дунджаар 9-11 хоног /7-28 хоног/ Өвчний шинж тэмдэг цочмог халууралт
бөгөөд 1-4 хоног үргэлжилнэ. Үүнтэй зэрэгцэн бие сулрах, цочромхой болох, толгой өвдөх , хоолны дуршил буурах, нойр
хямрах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Найтаах , хамар битүүрэх ,хамраас эхэндээ ус шиг яваандаа идээрхэг
ногоон өнгөтэй нус гарна. Ларингит буюу төвөнхийн үрэвслийн үед хуурай,
шаналгаатай , олон удаа хуцуулж ханиалгана. Хоолой сөөнө. Нүдний салст бүрхэвч
хавагнах, улайх, гэрэлд гялбах нулимс гоожих, нуух цувах зэрэг шинж илэрнэ.
Friday, March 25, 2016
Менингит.корь
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
ХӨСҮТ-ийн мэдээгээр манай улсын хэмжээнд он гарснаас хойш менингококкт халдварын 5 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Дорнод аймагт - 2, Улаанбаатар хотод – 3 тохиолдол гарсан ба сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүд зонхилон өвчилж байна.
Менингококкт халдварын явц маш хурдан бөгөөд хэдхэн цагийн дотор нас барах тохиолдол ч гардаг.
Харин эцэг эхчүүд өвчний талаар мэдлэг дутмагаас болж улаан бурхан, салхин цэцэг зэрэг тууралт өгдөг өвчинтэй андуурч эмнэлгийн байгууллагад яаралтай хандалгүй цаг алдаж байна. Тууралт гарсан тохиолдол бүрт эмнэлгийн байгууллагадэхлэн хандаж, үйлчлүүлэх шаардлагатай. Менингит туссан үед өндөр халуурах, олон удаа бөөлжих шинж илрэхэд хоолны хордлого, тархины доргилт гэх мэтээр андуурч эмчилгээг буруу хийснээс хүндрэх нь их байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Сүүлийн үед улаанбурхан өвчний өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Үүнд: 3 сартайгаас -10 сартай хүүхдүүд болон 15-25 хүртлэх насны сурагчид болон оюутнууд илүүтэй өвчилж байна. Өвчилсөн сурагч, оюутнууд хичээл таслахгүйн тулд хичээлдээ явсаар өвчнөө хүндрүүлэх, бусдад халдаах, өвчилсөн нэгнээ эргэх явцдаа халдвар авч өвчлөх тохиолдол гарч байна.
Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн хүлээн авах тасгаар хэт олон хүмүүс ирж, дараалал үүсгэн, бусад халдварт өвчтэй хүнтэй хавьтал болох эрсдэлтэй тул Та эхлээд харьяа өрхийн эмчдээ үзүүлж, зөвлөгөө авах нь зүйтэй байна.
Tuesday, November 3, 2015
Thursday, October 22, 2015
ТҮЛЭГДЭХЭЭС БОЛГООМЖИЛ
Түлэгдэлтийн үед үзүүлэх анхны тусламж
Тодорхойлолт: Түлэгдэлт нь өндөр температур, химийн бодис, цахилгаан
гүйдэл, цацраг туяа, дулааны нөлөөгөөр арьсны давхаргууд болон эд эрхтэн
гэмтэхийг хэлнэ. Түлэгдэлтэнд яаралтай анхны зөв тусламжийг үзүүлээгүйгээс гоо
сайханд муугаар нөлөөлөх ба халдвар орж, шингэн ихээр алдсанаас амь насанд
хүрэх аюултай. Tүлэгдсэн хүн өөрийн гарын алганы хэмжээнээс том талбайг хамран
түлэгдсэн үед заавал эмнэлэгт хандах ёстой.
Түлэгдэлт
Өндөр температур, халууны үйлчлэлийн улмаас арьс, эд эрхтэн гэмтэхийг түлэгдэл гэнэ.
Түлэгдэл 4 зэрэгтэй.
1.Арьс улайна, хавагнана, хорсож өвдөнө
2.Цэврүү үүснэ, өвдөлт маш их, халдвар үүснэ
3.Арьс үхэжнэ, зумрана, хар тав үүснэ
4.Арьсны бүх давхарга, зөөлөн эд, булчин, яс түлэгдэнэ

Түлэгдэл -үхжил
Түлэгдлийн улмаас үүсэх үхжил 2 янз
Анхдагч үхжил –түлэгдсэн даруйд халууны үйлчлэлээр шууд арьс, зөөлөн эд үхжих
Хоёрдогч үхжил –түлэгдсэн хэсгийн цусан хангамж алдагдсанаас болж, хэсэг хугацааны дараа / хэд хоног / арьс зөөлөн эд үхжих

Түлэгдэл –түлэгдлийн талбай
Түлэгдлийн талбайг тооцох аргууд
1.Алганы дүрэм–алганы хэмжээ хүний биеийн гадаргын нэг %тай тэнцэнэ
2.Ёстийндүрэм-түлэгдлийн талбайг тооцохдоо толгой, хүзүү 9%, дээд мөч тус бүр 9%, доод мөч тус бүр 18%, их биеийн урд хэсэг 18%, ар нуруу 18%, салтаа бэлэг эрхтэн хавь 1%гэх мэт.
3.Блохины арга – биеийн гадаргын 1%, биеийн өндөртэй = гэж тооцно.

Түлэгдлийн үед авах анхны тусламж
- Түлэгдсэн хэсгийг хүйтэн ус гоожуулан угааж хөргөнө–нэлээд хугацаагаар
- Өвчин намдаах эм уулгана
- Тусламж үзүүлэгч гараа сайн угаана
- Наалдсан эдийг салгах оролдлого бүү хий
- Элдэв тос, гурил, гель, техникийн тос бүү түрх
- Үүссэн цэврүүг бүү оролд
- Түлэгдлийн талбай том бол эмнэлэгт хүргэ
- 2-3–р зэргийн түлэгдэлтэй бол эмнэлэгт хүргэ

Friday, September 25, 2015
Ногоон жор сэдэвт хоолны өдөрлөг
2015 оны 9-р сарын 23-ны өдрийн 14 цагаас Гэрэлтэй ӨЭМТ-ийн сургалтын танхимд ЭМГ-ын НЭМ-ийн чиирэгжүүлэлтийн арга зүйчтэй хамтран ,"Хийн дасгал" зааж Артерын даралт ихсэлт ,Чихрийн шижин, Илүүдэл жин таргалалтын үед хэрэглэх 20 нэр төрлийн хоол бэлдэн 9,10-р багын иргэдэд хоолны өдөрлөг зохион байгуулав.
Subscribe to:
Posts (Atom)