Tuesday, June 21, 2016

1956, 1959, 1962, 1965, 1968, 1971, 1974, 1977, 1980, 1983, 1986 онуудад төрсөн эмэгтэйчүүд ӨЭМТ дээрээ ирж умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэгт үзлэг хамрагдана уу.
Умайн хүзүүний хорт хавдар харьцангуй залуужиж байна. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч гол вирүс HPV нь бэлгийн замаар дамжин халдварладаг. Бэлгийн замбараагүй харьцаатай, олон хавьтагчтай эмэгтэй хүн энэ вирүсийг эрэгтэй хүнээс авчихдаг. Гэтэл энэ эрэгтэй хүн өөрөө хорт хавдраар өвчилдөггүй бөгөөд дамжуулагч болж нэг эмэгтэйгээс нөгөөд дамжуулж байдаг. Ийм болохоор энэ вирүс нь ДОХ-ын вирүс шиг бэлгийн замаар дамжиж байдаг учир бэлгэвчийг байнга хэрэглэх нь энэ эрсдлээс хамгаална. Гэр бүл болтлоо бүсгүйчүүд минь бэлгэвчийг хэрэглэж занших хэрэгтэй. Үзлэгийн явцад бэлгийн замын халдварт өвчнүүд, ялангуяа трихоманиаз, заг хүйтэн, гарднереллёз, хламид зэрэг элбэг тохиолдож байна. Эдгээр өвчнүүдтэй хорт хавдрыг үүсгэгч вирүс хамт тээгдэж явдаг ба өнгөний өвчнийг илрүүлэх шинжилгээгээр хавдрын вирүс илэрдэггүй тул зөвхөн өнгөний өвчнүүдийг нь эмчлээд орхидог талтай. Тиймээс эсийн шинжилгээг заавал өгөх хэрэгтэй. Мазокийн шинжилгээ өгөхтэй адилхан хялбар хийгддэг энэ шинжилгээг бэлгийн харьцаанд орсон эмэгтэй хүн бүр өгснөөр өөрийгөө хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.
-Умайн хүзүүний хортой хавдар үүсэх гол үндсэн шалтгаан гэвэл
- Олон удаа төрсөн эхчүүд
- Хүний хөхлөг вирүс буюу HPV вирүсийн халдвар авсан эмэгтэйчүүд
- Бэлгийн замаар дамжих халдварт өвчин удаа дараа тусч байсан эмэгтэйчүүд
- Бэлгийн олон хавьтагчтай байх
- Эрт төрсөн эмэгтэйчүүд
Эмэгтэйчүүд маань нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй юм. Хэн ч эрүүл байж байгаад шууд хорт хавдар болдоггүй, эхлээд суурь, урьдал өвчин тусч байгаад дараа нь хорт хавдарт шилждэг. Умайн хүзүүний хортой хавдрыг эрт үед нь илрүүлэх бүрэн боломжтой. Эсийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Энэ шинжилгээ нь хавдарын урьдал өвчин, суурь өвчин, хавдар байгаа үгүйг илрүүлдэг.
Иймд та бүхнийг үзлэг шинжилгээндээ хамрагдахыг зөвлөж байна.

Saturday, May 21, 2016

Гэрэлтэй ӨЭМТ Улаан бурханы вакцин хийж байна.

Гэрэлтэй өрхийн эмнэлэг улаан бурханы эсрэг вакциныг одоогийн байдлаар/2016-05-21/
1098 хүн хийсэн буюу 64,4хувьтай байна.Байнгын цэг ,түр цэг ажиллуулж байна.Түр цэг "Буудай зочид буудал. Аполло зоогийн газар, капитал банк, ОИЦсургууль. үсчин.жижиг дэлгүүр,АЗДТГ,"явж вакцин хийлээ.Мөн бямба гаригт 0-1 насны хүүхдийн вакцин хийж байна.0-1насны хүүхдийн гэрийн эргэлтийг 265 хүүхдэд хийсэн.

























Saturday, May 14, 2016

Нэмэлт дархлаажуулалт

Амралтын өдөр ч 09 цагаас 17 цагийн хооронд улаанбурханы эсрэг вакциныг хийж байна. Улсын хэмжээнд 1600 гаруй эмч, эмнэлгийн ажилтан, 900 гаруй түр цэгүүд, өрх сум, дүүрэг, аймгийн эмнэлгүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа тул та бүхэн өөрийн эрүүл мэнд болоод үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө 5,12-25-ны өдрүүдэд АМЖИЖ ВАКЦИНДАА ЗААВАЛ ХАМРАГДААРАЙ. Далайд дусал нэмэр гэдэг шүү дээ таны оролцоо хамгийн чухал...

улаан бурханы зөвлөмж