Хүүхдийг
4 сар хүртэл хооллох зөвлөмж
- Хүүхдийг төрснөөс хойш 4 сар болтол зөвхөн хөхөөр хооллох нь хамгийн шилдэг арга юм.
- Хөхний сүүнд нярай хүүхдийн хэрэгцээг хангах шим тэжээл хангалттай агуулагддаг. Үүнд: уураг, өөх тос, лактоз, А С аминдэмүүд, төмөр зэрэг болно.
- Эхийн хөхний сүү нь малын сүүнээс илүү шингэц сайтай байдаг.
- Энэ насны хүүхдийг өдөр шөнийн аль ч цагт хүссэн үед нь хөхөөр хооллох хэрэгтэй. Энэ нь 24 цагт 8 удаагаас доошгүй байх ёстой.
4
сараас 6 сар хүртэлх хүүхдийг хооллох зөвлөмж
- Хөхний сүүний хажуугаар нэмж өгдөг тул ийм хоолыг нэмэлт хоол гэж нэрлэдэг.
- Хэрвээ хүүхэд хоолонд дуртай болох, хөхөө хөхсний дараа өлсөж байгаа юм шиг санагдах, хүүхдийн жин нэмэгдэхгүй бол эх хүүхдэд нэмэлт хоолыг өгч эхлэх хэрэгтэй.
- Өдөр шөнийн алинд нь ч хүүхдийг хүсэж байвал хөхийг хөхүүлж байх нь чухал.
- Нэмэлт хоол нь хөхний сүүг орлохоос зайлсхийх үүднээс хөхүүлсний дараа нэмэлт хоолыг өдөрт 1-2 удаа өгнө.
6-12
сар хүртэлх хүүхдийг хооллох зөвлөмж
- Нэмэлт хоолны хэмжээг аажмаар ихэсгэж өгөх хэрэгтэй.
- Чанартай нэмэлт хоол өгөх хэрэгтэй. Үүнд: жимс жимсгэнэ, ногоо, өндөг, загас, будаа, сүүн бүтээгдэхүүнийг оруулдаг.
12
сараас 2 нас хүртэлх хүүхдийн хооллолтын зөвлөмж
- Энэ үед хүүхэд хүсэж байвал хөхөө хөхөхийг нь үргэлжлүүлэхийн зэрэгцээ тэжээллэг нэмэлт хоолыг өгөх хэрэгтэй.
- Хоолны тоо хэмжээ, төрлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэрийн хоолыг өдөрт 5 удаа өгөх хэрэгтэй.
- Гэрийн хоолыг жижиглэж хэрчсэн байх нь хүүхдийг хооллоход хялбар болдог
No comments:
Post a Comment