Thursday, October 22, 2015

ТҮЛЭГДЭХЭЭС БОЛГООМЖИЛ



Түлэгдэлтийн үед үзүүлэх анхны тусламж

Тодорхойлолт: Түлэгдэлт нь өндөр температур, химийн бодис, цахилгаан гүйдэл, цацраг туяа, дулааны нөлөөгөөр арьсны давхаргууд болон эд эрхтэн гэмтэхийг хэлнэ. Түлэгдэлтэнд яаралтай анхны зөв тусламжийг үзүүлээгүйгээс гоо сайханд муугаар нөлөөлөх ба халдвар орж, шингэн ихээр алдсанаас амь насанд хүрэх аюултай. Tүлэгдсэн хүн өөрийн гарын алганы хэмжээнээс том талбайг хамран түлэгдсэн үед заавал эмнэлэгт хандах ёстой.
Түлэгдэлт
Өндөр температур, халууны үйлчлэлийн улмаас арьс, эд эрхтэн гэмтэхийг түлэгдэл гэнэ.
Түлэгдэл 4 зэрэгтэй.
1.Арьс улайна, хавагнана, хорсож өвдөнө
2.Цэврүү үүснэ, өвдөлт маш их, халдвар үүснэ
3.Арьс үхэжнэ, зумрана, хар тав үүснэ
4.Арьсны бүх давхарга, зөөлөн эд, булчин, яс түлэгдэнэ
Түлэгдэл -үхжил
Түлэгдлийн улмаас үүсэх үхжил 2 янз
Анхдагч үхжил –түлэгдсэн даруйд халууны үйлчлэлээр шууд арьс, зөөлөн эд үхжих
Хоёрдогч үхжил –түлэгдсэн хэсгийн цусан хангамж алдагдсанаас болж, хэсэг хугацааны дараа / хэд хоног / арьс зөөлөн эд үхжих

Түлэгдэл –түлэгдлийн талбай
Түлэгдлийн талбайг тооцох аргууд
1.Алганы дүрэм–алганы хэмжээ хүний биеийн гадаргын нэг %тай тэнцэнэ
2.Ёстийндүрэм-түлэгдлийн талбайг тооцохдоо толгой, хүзүү 9%, дээд мөч тус бүр 9%, доод мөч тус бүр 18%, их биеийн урд хэсэг 18%, ар нуруу 18%, салтаа бэлэг эрхтэн хавь 1%гэх мэт.
3.Блохины арга – биеийн гадаргын 1%, биеийн өндөртэй = гэж тооцно.
Түлэгдлийн үед авах анхны тусламж
- Түлэгдсэн хэсгийг хүйтэн ус гоожуулан угааж хөргөнө–нэлээд хугацаагаар
- Өвчин намдаах эм уулгана
- Тусламж үзүүлэгч гараа сайн угаана
- Наалдсан эдийг салгах оролдлого бүү хий
- Элдэв тос, гурил, гель, техникийн тос бүү түрх
- Үүссэн цэврүүг бүү оролд
- Түлэгдлийн талбай том бол эмнэлэгт хүргэ
- 2-3–р зэргийн түлэгдэлтэй бол эмнэлэгт хүргэ