Tuesday, December 27, 2016

Томуу томуу төст өвчнөөс сэргийлэх зөвөлгөө

                        Томуу томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ //2016-12-28/

1. Сод, давс, царвангийн уусмалаар хоолой зайлах
2. Хамарт сармисны тосон ханд, оксолины тос түрхэх
3. Гараа тогтмол савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх
4. Өдөрт 2-3 хумс сармисыг хоолондоо хэрэглэх
5. Витаминаар баялаг чацарган, аарц, аньсны шүүсийг халуунаар уух
6. Дархлаа сайжруулах цэгэн иллэг хийх
7. Хүүхдийг улиралд тохируулан хувцаслах
8.Гэртэй тогтмол цэвэр агаар оруулж, чийгтэй цэвэрлэгээ хийх
9. Хүүхдийг олон нийтийн газар, үзвэр үйлчилгээнийгазраар дагуулж явуулахгүй байх
10 Амин дэмээр баялаг халуун хоол идүүлэх

                                       Өвчлөхөөс сэргийлж чадна.


                                       Нярай хүүхдийг томуугаас хэрхэн сэргийлэх вэ?

Нярай хүүхдэд  цэр ховхлох эм өгч огт болохгүй
Нярай хүүхдийн өрөөнд чийлэг нойтон юм байлгаж болохгүй
Хүүхдийг дулаан байлгах
Хэт бэгнэж болохгүй
Чанга өлгийдөж болохгүй
Эхийн сүүгээр хооллох

Monday, August 1, 2016

18-30 насны залуучуудын дунд хийсэн улаанбурхан, улаануудын эсрэг вакцины нэмэлт дархлаажуулалтаас хоцорсон иргэдийг нөхөн дархлаажуулж байна. Харъяа өрхийн эмнэлэгтээ хандан вакциндаа идэвхитэй хамрагдахыг уриалж байна.

Tuesday, June 21, 2016

1956, 1959, 1962, 1965, 1968, 1971, 1974, 1977, 1980, 1983, 1986 онуудад төрсөн эмэгтэйчүүд ӨЭМТ дээрээ ирж умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэгт үзлэг хамрагдана уу.
Умайн хүзүүний хорт хавдар харьцангуй залуужиж байна. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч гол вирүс HPV нь бэлгийн замаар дамжин халдварладаг. Бэлгийн замбараагүй харьцаатай, олон хавьтагчтай эмэгтэй хүн энэ вирүсийг эрэгтэй хүнээс авчихдаг. Гэтэл энэ эрэгтэй хүн өөрөө хорт хавдраар өвчилдөггүй бөгөөд дамжуулагч болж нэг эмэгтэйгээс нөгөөд дамжуулж байдаг. Ийм болохоор энэ вирүс нь ДОХ-ын вирүс шиг бэлгийн замаар дамжиж байдаг учир бэлгэвчийг байнга хэрэглэх нь энэ эрсдлээс хамгаална. Гэр бүл болтлоо бүсгүйчүүд минь бэлгэвчийг хэрэглэж занших хэрэгтэй. Үзлэгийн явцад бэлгийн замын халдварт өвчнүүд, ялангуяа трихоманиаз, заг хүйтэн, гарднереллёз, хламид зэрэг элбэг тохиолдож байна. Эдгээр өвчнүүдтэй хорт хавдрыг үүсгэгч вирүс хамт тээгдэж явдаг ба өнгөний өвчнийг илрүүлэх шинжилгээгээр хавдрын вирүс илэрдэггүй тул зөвхөн өнгөний өвчнүүдийг нь эмчлээд орхидог талтай. Тиймээс эсийн шинжилгээг заавал өгөх хэрэгтэй. Мазокийн шинжилгээ өгөхтэй адилхан хялбар хийгддэг энэ шинжилгээг бэлгийн харьцаанд орсон эмэгтэй хүн бүр өгснөөр өөрийгөө хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.
-Умайн хүзүүний хортой хавдар үүсэх гол үндсэн шалтгаан гэвэл
- Олон удаа төрсөн эхчүүд
- Хүний хөхлөг вирүс буюу HPV вирүсийн халдвар авсан эмэгтэйчүүд
- Бэлгийн замаар дамжих халдварт өвчин удаа дараа тусч байсан эмэгтэйчүүд
- Бэлгийн олон хавьтагчтай байх
- Эрт төрсөн эмэгтэйчүүд
Эмэгтэйчүүд маань нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй юм. Хэн ч эрүүл байж байгаад шууд хорт хавдар болдоггүй, эхлээд суурь, урьдал өвчин тусч байгаад дараа нь хорт хавдарт шилждэг. Умайн хүзүүний хортой хавдрыг эрт үед нь илрүүлэх бүрэн боломжтой. Эсийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Энэ шинжилгээ нь хавдарын урьдал өвчин, суурь өвчин, хавдар байгаа үгүйг илрүүлдэг.
Иймд та бүхнийг үзлэг шинжилгээндээ хамрагдахыг зөвлөж байна.

Saturday, May 21, 2016

Гэрэлтэй ӨЭМТ Улаан бурханы вакцин хийж байна.

Гэрэлтэй өрхийн эмнэлэг улаан бурханы эсрэг вакциныг одоогийн байдлаар/2016-05-21/
1098 хүн хийсэн буюу 64,4хувьтай байна.Байнгын цэг ,түр цэг ажиллуулж байна.Түр цэг "Буудай зочид буудал. Аполло зоогийн газар, капитал банк, ОИЦсургууль. үсчин.жижиг дэлгүүр,АЗДТГ,"явж вакцин хийлээ.Мөн бямба гаригт 0-1 насны хүүхдийн вакцин хийж байна.0-1насны хүүхдийн гэрийн эргэлтийг 265 хүүхдэд хийсэн.

























Saturday, May 14, 2016

Нэмэлт дархлаажуулалт

Амралтын өдөр ч 09 цагаас 17 цагийн хооронд улаанбурханы эсрэг вакциныг хийж байна. Улсын хэмжээнд 1600 гаруй эмч, эмнэлгийн ажилтан, 900 гаруй түр цэгүүд, өрх сум, дүүрэг, аймгийн эмнэлгүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа тул та бүхэн өөрийн эрүүл мэнд болоод үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө 5,12-25-ны өдрүүдэд АМЖИЖ ВАКЦИНДАА ЗААВАЛ ХАМРАГДААРАЙ. Далайд дусал нэмэр гэдэг шүү дээ таны оролцоо хамгийн чухал...

улаан бурханы зөвлөмж


Friday, May 13, 2016

https://youtu.be/50eDaLvQ0hQ

Улаан-бурхан өвчнөөс сэргийлье


ЗӨВЛӨМЖ

Гэрэлтэй өрхийн ЭМТ-нь  18-30насныханд улаан бурхан өвчний эсрэг вакциныг өдөр бүр 8.00-19.00 хооронд хийж байна.

ЗӨВЛӨМЖ:

1. ХАЛУУРАХ, БИЕЭР БАГА ЗЭРГИЙН ТУУРАЛТ ГАРАХ, ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ

2. ТАРИЛГА ХИЙЛГЭСЭН ГАЗАР ХАВДАЖ УЛАЙХЫН ЗЭРЭГЦЭЭ ХАМГИЙН ОЙРЫН ҮЕЭНД ХҮРТЭЛ ХАВАГНАХ

3. 3 ХОНОГООС ДЭЭШ ХУГАЦААГААР ҮРГЭЛЖИЛСЭН ХӨНДҮҮРЛЭЛТ, УЛАЙЛТ, ХАВАГНАХ, ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ ХАНДАН УУ?

УТАС-70374170

УЛААН БУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИН ХИЙЖ БАЙНА.

КОРИЙН ВАКЦИН:

вакциндаа хамрагдаарай Улаан бурхан өвчний эсрэг хамтдаа уриан дор 18-30насны нийт иргэддэ нэмэлт дархлаажуулалтыг 05-р сарын 12-25ны өдрүүдэд хийж байгаа тул бүх найзуудаа уг дархлаажуулалтанд идэвхитэй хамрагдахыг уриалж байна. 👊🏻👊🏻👊🏻



Wednesday, May 4, 2016

Улаан-бурхан өвчний тухай



      




 Улаан бурхан нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, агаар дуслын замаар дамждаг цочмог халдварт өвчин юм. Улаан бурханы вирус өвчтөний хамар залгиурын салст, цус шээснээс өвчний улайралтын үе, тууралтын эхний хоногуудад илэрдэг.

Илрэх шинж тэмдэг : 

Нууц хугацаа дунджаар 9-11 хоног /7-28 хоног/ Өвчний шинж тэмдэг цочмог халууралт бөгөөд 1-4 хоног үргэлжилнэ. Үүнтэй зэрэгцэн бие сулрах, цочромхой болох,   толгой өвдөх , хоолны дуршил буурах, нойр хямрах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.  Найтаах , хамар битүүрэх ,хамраас эхэндээ ус шиг яваандаа идээрхэг ногоон өнгөтэй нус гарна. Ларингит буюу төвөнхийн үрэвслийн үед хуурай, шаналгаатай , олон удаа хуцуулж ханиалгана. Хоолой сөөнө. Нүдний салст бүрхэвч хавагнах, улайх, гэрэлд гялбах нулимс гоожих, нуух цувах зэрэг шинж илэрнэ.


                                   

     

Friday, March 25, 2016

Менингит.корь



СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ХӨСҮТ-ийн мэдээгээр манай улсын хэмжээнд он гарснаас хойш менингококкт халдварын 5 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Дорнод аймагт - 2, Улаанбаатар хотод – 3 тохиолдол гарсан ба сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүд зонхилон өвчилж байна.
Менингококкт халдварын явц маш хурдан бөгөөд хэдхэн цагийн дотор нас барах тохиолдол ч гардаг.
Харин эцэг эхчүүд өвчний талаар мэдлэг дутмагаас болж улаан бурхан, салхин цэцэг зэрэг тууралт өгдөг өвчинтэй андуурч эмнэлгийн байгууллагад яаралтай хандалгүй цаг алдаж байна. Тууралт гарсан тохиолдол бүрт эмнэлгийн байгууллагадэхлэн хандаж, үйлчлүүлэх шаардлагатай. Менингит туссан үед өндөр халуурах, олон удаа бөөлжих шинж илрэхэд хоолны хордлого, тархины доргилт гэх мэтээр андуурч эмчилгээг буруу хийснээс хүндрэх нь  их байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Сүүлийн үед улаанбурхан өвчний өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Үүнд: 3 сартайгаас -10 сартай хүүхдүүд болон 15-25 хүртлэх насны сурагчид болон оюутнууд илүүтэй өвчилж байна. Өвчилсөн сурагч, оюутнууд хичээл таслахгүйн тулд хичээлдээ явсаар өвчнөө хүндрүүлэх, бусдад халдаах, өвчилсөн нэгнээ эргэх явцдаа халдвар авч өвчлөх тохиолдол гарч байна.
Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн хүлээн авах тасгаар хэт олон хүмүүс ирж, дараалал үүсгэн, бусад халдварт өвчтэй хүнтэй хавьтал болох эрсдэлтэй тул Та эхлээд харьяа өрхийн эмчдээ үзүүлж, зөвлөгөө авах нь зүйтэй байна.