Tuesday, August 18, 2015

ГЭДЭСНИЙ ХАЛДВАР



Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх
1. Хүн бүр хувийн ариун цэврийг чанд сахих Үүнд :
·         хоол унд бэлтгэх идэж уухын өмнө
·         бие зассаны дараа
·         хүүхэд багачуудын өтгөн шингэнийг цэвэрлэсний дараа
·          ажил ,сургууль,цэцэрлэгээс ирэнгүүт
·         хувцсаа сольсны дараа
·          төрөл бүрийн ажил үйлчилгээ хийсний дараа гараа зөв угааж хэвших
2. Ус хадгалах савны ариун цэвэр
Ус хадгалах савыг тогтмол таглаатай байлгаж ундны усыг 1-2 хоногоос илүү хугацаагаар хадгалахгүй байх, савыг бүрэн суллаж угааж цэвэрлэсний дараа усаа шинээр авч байх.
3. Түүхий болон буцалгаагүй усыг уухгүй байх
4. Түргэн муудаж гэмтэх хиам, өндөг,торт, сүү, тараг, цөцгий бусад хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг баталгаатай газраас хугацааг харан худалдан авч, зөв хадгалан хэрэглэх
5. Шууд хэрэглэдэг ногоо жимсийг сайтар угааж цэвэрлэн хэрэглэх
6. Хүүхдийн хоол тэжээлийг хооллох тухай бүртээ бэлтгэн хийж өгч байхаас гадна угж хөхлөг ,сав суулгыг тухай бүр нь угааж ариутган хадгалж байх
7. Болсон түүхий бүтээгдэхүүнийг нэг тавиур модон дээр тавьж хэрчих, нэг саванд хийх нэг хутгаар хэрчихгүй байх,хоол унд идэж уусан болон бэлтгэсэн сав суулгыг тухай бүр нь угааж хэрэглэж байх
8. Хэн, хэзээ ,хаана хийсэн нь үл мэдэгдэх хүнсний бэлэн бүтээгдэхүүнийг авч хэрэглэхгүй байх
9. Энгийн бие засах газар,бохир усны нүхийг ариун цэврийн шаардлага хангасан хэмжээнд барьж байгуулан зөв ашиглан ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байх
10. Гэр орон байрны эд юмс ариун цэврийн өрөөндөө халдваргүйжүүлэх уусмалаар цэвэрлэгээ ариутгалыг хийж хэвших
11. Гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн тохиолдолд өөрсдөө дур мэдэн эм уулгүй өрхийн эмнэлэгтээ хандаж эмчийн зөвөлгөөний дагуу бүрэн гүйцэт эмчлүүлж байх.
Гэдэсний халдвар гэж юу вэ ?
Гэдэсний халдварт өвчнүүдэд вируст гедатит А , цусан суулга , балнад , сальмонеелёз, хоолны хордлогот халдвар , холер , бусад суулгат халдварууд хамаарагддаг ба эдгээр халдварт өвчнүүд нь өөр өөр төрлийн бичил биетэнээр үүсэх боловч бүгд хоол боловсруулах эрхтний замаар дамжин халдварлаж энэ эрхтнүүдийг өвчлүүлж гэмтээдгээрээ ижил юм.

No comments:

Post a Comment