Thursday, August 20, 2015



Хүүхдийг 4 сар хүртэл хооллох зөвлөмж
  • Хүүхдийг төрснөөс хойш 4 сар болтол зөвхөн хөхөөр хооллох нь хамгийн шилдэг арга юм.
  • Хөхний сүүнд нярай хүүхдийн хэрэгцээг хангах шим тэжээл хангалттай агуулагддаг. Үүнд: уураг, өөх тос, лактоз, А С аминдэмүүд, төмөр зэрэг болно.
  • Эхийн хөхний сүү нь малын сүүнээс илүү шингэц сайтай байдаг. 
  • Энэ насны хүүхдийг өдөр шөнийн аль ч цагт хүссэн үед нь хөхөөр хооллох хэрэгтэй. Энэ нь 24 цагт 8 удаагаас доошгүй байх ёстой. 
 4 сараас 6 сар хүртэлх хүүхдийг хооллох зөвлөмж
  • Хөхний сүүний хажуугаар нэмж өгдөг тул ийм хоолыг нэмэлт хоол гэж нэрлэдэг.
  • Хэрвээ хүүхэд хоолонд дуртай болох, хөхөө хөхсний дараа өлсөж байгаа юм шиг санагдах, хүүхдийн жин нэмэгдэхгүй бол эх хүүхдэд нэмэлт хоолыг өгч эхлэх хэрэгтэй.
  • Өдөр шөнийн алинд нь ч хүүхдийг хүсэж байвал хөхийг хөхүүлж байх нь чухал.
  • Нэмэлт хоол нь хөхний сүүг орлохоос зайлсхийх үүднээс хөхүүлсний дараа нэмэлт хоолыг өдөрт 1-2 удаа өгнө. 
6-12 сар хүртэлх хүүхдийг хооллох зөвлөмж
  • Нэмэлт хоолны хэмжээг аажмаар ихэсгэж өгөх хэрэгтэй.
  • Чанартай нэмэлт хоол өгөх хэрэгтэй. Үүнд: жимс жимсгэнэ, ногоо, өндөг, загас, будаа, сүүн бүтээгдэхүүнийг оруулдаг.  
 12 сараас 2 нас хүртэлх хүүхдийн хооллолтын зөвлөмж     
  • Энэ үед хүүхэд хүсэж байвал хөхөө хөхөхийг нь үргэлжлүүлэхийн зэрэгцээ тэжээллэг нэмэлт хоолыг өгөх хэрэгтэй.
  • Хоолны тоо хэмжээ, төрлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэрийн хоолыг өдөрт 5 удаа өгөх хэрэгтэй.
  • Гэрийн хоолыг жижиглэж хэрчсэн байх нь хүүхдийг хооллоход хялбар болдог                    

No comments:

Post a Comment