Saturday, August 22, 2015



       Дэлхийд хачигаар дамжин халдварладаг нян, вирүс, эгэл биетэн,риккетсиэр үүсгэгддэг 28 төрлийн өвчин бүртгэгдсэн байдаг. Манай улсад хачигт энцефалит өвчин бүртгэгдсэн байсан бол  2003 оноос хачигт боррелиоз, 2005 оноос хачигт риккетсиоз шинээр оношлогдож, халдварт бүртгэл, мэдээлэлд оруулсан. 
     Хачигт энцефалит өвчин: Хачигт энцефалит нь флавивирүсээр үүсгэгдэн иксодын төрлийн хачгаар дамжин халдварлаж, төв болон захын мэдрэлийн системийг сонгомлоор гэмтээн эмнэл зүйн олон хэлбэр, явцаар илэрдэг, байгалийн голомтот халдварт өвчин юм.
     Үүсгэгч: Үүсгэгч вирус нь  Европын, Сибирийн, Алс Дорнодын гэсэн 3 дэд хэв шинжтэй. Алс Дорнодын хачигт энцефалитын вирусээр үүсгэгдсэн энцефалит нь эмнэл зүйн хувьд хүнд хэлбэрээр тохиолдож, нас баралт өндөртэй байдаг.
     Халдвар дамжуулагч, тээгч: Дамжуулагч хачиг нь ойн хулгана, үхэр хонь, чмаа, чоно, үнэг, буга, бор гөрөөс, зурам зэрэг 250 гаруй зүйлийн том, жижиг хөхтөн амьтад, 100 гаруй төрлийн шувуунд шимэгчилдэг.
    Хачгийн шүлсний булчирхай, үржлийн эрхтэнд вирус үржиж зэрлэг амьтдаар дамжин байгальд тархан голомт үүсгэдэг зэрлэг амьтад, мал ихэвчлэн тодорхой шинж тэмдэггүй далд хэлбэрээр өвчилдөг.
     Халдвар дамжих зам: Халдвар хүнээс хүнд дамжихгүй, харин эхээс урагт халдвар дамжих эрсдэлтэй. Вирусээр халдварлагдсан хачиг хүн, амьтадын цус сорох үед вирусыг цусанд дамжуулах, мөн хоол боловсруулах замаар \халдвар авсан ямаа, үхрийн түүхий сүү, мах\ халдварлана.
     Өртөмхий бие: Бүх насныхан уа халдварт өртөх эрсдэлтэй.
    Эмнэл зүйн шинж тэмдэг, хэлбэрүүд: Эмнэл зүйн хэлбэрээр халууралтын менингитын, менингоэнцефалитын, голомтот энцефалитын, менингоэнцефаломиелитийн, полирадикулит, невритийн гэж ангилдаг. Хугацаагаар нь цочмог, ужиг, архаг, зэрэглэлээр нь хөнгөн, дунд зэргийн, хүнд, маш хүнд, хүндрэлээр  нь өвөрмөц хүндрэл, өвөрмөц бус хүндрэл гэж ангилна. Эхэндээ толгой бага зэрэг өвдөж нойр муудна. Бие суларч мэдрэлийн ёзоор өвдөнө. Ид үедээ 39-40 хэм хүртэл халуурана. Нүүр улайж нүдний салстын судсууд тэлж, толгой хүчтэй өвдөж, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөнө. Өвчний 2-4 дэх өдрөөс мэнэнгийн шинжүүд тод илэрч хүзүү, дал мөр, дээд мөчний булчинд саажилт үүсч, өвчтөн гараа өргөх, нугалах, тэнийлгэх хөдөлгөөн хийж чадахгүй болж хүзүүний булчин суларснаас толгойгоо эгц тогтоож чадахгүй толгой унжих шинж илэрдэг. Онцлог нь архагших ба үүний илрэл нь эпилепсийн уналт ба саажилт улам гүнзгийрдэг.

No comments:

Post a Comment